СПОРТОД ДОПИНГ ХЭРЭГЛЭХИЙН ЭСРЭГ
ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
Нэгдсэн үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
(цаашид ЮНЕСКО гэх)-ын Ерөнхий бага хурал Парис хотноо 2005 оны 10 дугаар сарын 3-
21-ний өдрүүдэд хуралдсан 33 дугаар чуулганаараа боловсрол, шинжлэх ухаан, соёлоор
дамжин улс хоорондын хамтын ажиллагааг дэмжин улмаар энх тайван, аюулгүй байдлыг
хангахад хувь нэмрээ оруулах ЮНЕСКО-гийн зорилгыг харгалзах үзэж,mgl-unesco-convention
олон улсын этгээдий эрхийн тухай одоогийн баримт бичгүүдийг ишлэл болгож,
спортоор дамжин боловсрол, эрүүл мэнд, хөгжил, энх тайвныг дэмжих тухай Нэгдсэн
үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн
58/5 тоот тогтоол, ялангуяа тогтоолын 7 дахь хэсгийг харгалзан үзэж,
эрүүл мэндийг хамгаалах, ёс суртахууны болон соёл, биеийн тамирын боловсрол, улмаар
олон улсын харилцан ойлголцол, энх тайвныг дэмжихэд спорт чухал үүрэг гүйцэтгэх
ёстойг ухамсарлаж,
спортод Допинг хэрэглэхийг зогсооход чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг дэмжих,
зохицуулах шаардлагатайг тэмдэглэж,
тамирчид спортод Допингийг хэрэглэж, түүнээс үүдэн тэдний эрүүл мэнд, тэмцэлдээний
шударга байх зарчимд уршиг учруулж буйд сэтгэл гүнээс зовниж, хууран мэхлэх явдлыг
арилган спортын ирээдүйг анхаарч,
ЮНЕСКО-гийн биеийн тамирын боловсрол, спортын олон улсын дүрэм болон Олимпийн
дүрэмд тусгагдсан ёс зүйн зарчмууд, боловсролын үнэт зүйлсийг Допинг нь эрсдэлд
хүргэж буйг ухамсарлаж,
Европын зөвлөлийн хүрээнд батлагдсан Допингийн эсрэг конвенц болон түүний нэмэлт
протокол нь Допингийн эсрэг үндэсний бодлого, засгийн газар хоорондын хамтын
ажиллагааны эхлэлийг тавьж буй олон улсын нийтийн эрх зүйн баримт бичиг болохыг
эргэн санаж,
ЮНЕСКО-оос 1988 онд Москвад, 1999 онд Пунта Дэл Эстэд, 2004 онд Афинд тус тус
зохион байгуулсан Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайд, ахлах ажилтнуудын
хоёр, гурав, дөрөвдүгээр олон улсын бага хурлаас гаргасан зөвлөмжүүдийг болон
Спорт дахь допингийн эсрэг 2
ЮНЕСКО конвенци
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 2003 оны 32 дугаар хуралдаанаас баталсан 32 С/9
тогтоолыг эргэн санаж,
Спортод Допинг хэрэглэхийн эсрэг дэлхийн бага хурлын 2003 оны 3 дугаар сарын 5-ны
хуралдаанаар Допингийн эсрэг дэлхийн агентлагаас батлуулсан Допинг хэрэглэхийн эсрэг
дүрэм болон Спортод Допинг хэрэглэхийн эсрэг Копенгагены тунхаглалыг анхааралдаа
авч,
шилдэг тамирчдаас залуучуудад үзүүлэх нөлөөллийг мөн анхаарч,
Допингийн илрүүлэлтийг сайжруулах, түүнийг хэрэглэж буй шалтгаануудыг сайтар
судлах замаар хамгийн үр дүнтэй урьдчилсан сэргийлэх бодлогыг тодорхойлох зорилгоор
байнгын судалгааг цаашид ч өргөжүүлэн явуулах шаардлагатайг харгалзаж,
Допинг хэрэглэхээс урьдчилсан сэргийлэх асуудлаар тамирчид, таимрчдыг дэмжих
ажилтнуудад болон нийгэмд үргэлжлүүлэн боловсрол олгохын чухлыг мөн харгалзаж,
Допингтэй тэмцэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцогч улсуудын чадавхийг
бэхжүүлэх шаардлагатай байгааг анхааралдаа авч,
спортод Допинг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, ялангуяа спортын арга
хэмжээнүүдэд тохирсон удирдамжийг тэмцээний шударга байх зарчимд нийцүүлэн батлан
гаргах, тэдгээрт оролцогч тамирчдын эрүүл мэндийг хамгаалах үүргийг төрийн болон
спортын байгууллагууд харилцан хүлээх ёстойг анхаарч,
эдгээр зорилгыг биелүүлэхийн тулд төрийн болон спортын байгууллагууд нягт хамтран
ажиллахын зэрэгцээ бүх зохих түвшинд бие даасан, ил тод байдлыг өндөр түвшинд хангах
ёстойг хүлээн зөвшөөрч,
спортод Допинг хэрэглэхийн эсрэг чиглэсэн хамтарсан арга хэмжээг цаашид илүү
идэвхтэй авч байхаар шийдвэр төгс байж,
спортод Допинг хэрэглэхгүй байх асуудал нь Допингийн эсрэг стандартууд болон
тэдгээрийг спортод хэрэглэж буй байдал, үндэсний болон дэлхий нийтийн түвшин дэх
хамтын ажиллагаанаас хамаарна гэдгийг хүлээн зөвшөөрч,
энэхүү конвенцийг 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталж байна.
Спорт дахь допингийн эсрэг 3
ЮНЕСКО конвенци
НЭГ. ХАМРАХ ХҮРЭЭ
1 дүгээр зүйл
Конвенцийн зорилго
Спортод Допинг хэрэглэхийн эсрэг урьдчилан сэргийлэх, тэмцэх, улмаар түүнийг
арилгахад биеийн тамир, спортын салбар дахь ЮНЕСКО-гийн бодлого, үйл ажиллагааны
хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэх нь энэ конвенцийн зорилго мөн.
2 дугаар зүйл
Нэр томъёо
Дор дурдсан нэр томъёог Допингийн эсрэг дэлхийн дүрмийн агуулгын хүрээнд
тодорхойлов. Харин маргаан үүсэх тохиолдолд энэхүү конвенцийн заалтууд давуу
хүчинтэй.
Энэхүү конвенцийн зорилгод:
1.”Допингийн хяналтын баталгаажсан лабораториуд” гэж Допингийн эсрэг дэлхийн
агентлагаас баталгаажуулсан төвүүдийг хэлнэ.
2.”Допингийн эсрэг байгууллага” гэж Допингийн хяналтын үйл явцын аль нэг хэсэгтэй
холбоотой журмыг санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх буюу мөрдүүлэх үүрэг хүлээсэн
нэгжийг хэлнэ. Тухайн нэгжид жишээлбэл, Олон улсын олимпийн хороо, Олон улсын
паралимпийн хороо, өөрсдийн арга хэмжээний үеэр Допингийн шинжилгээ хийдэг бусад
томоохон арга хэмжээний байгууллагууд, Допингийн эсрэг дэлхийн агентлаг, олон улсын
холбоод болон Допингийн эсрэг үндэсний байгууллагуудыг хэлнэ.
3.Спортод “Допингийн эсрэг журмыг зөрчих” гэж дараахь зөрчлийн аль нэгийг, эсхүл хэд
хэдийг үйлдсэнийг хэлнэ.
(а) тамирчдын цусны дээжээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг
илрэх
(b) хориглосон бодис, эсхүл хориглосон арга хэрэглэх буюу хэрэглэхээр завдах
(с) Допингийн эсрэг журмуудад заасны дагуу шинжилгээнд дээж өгөх тухай албан ёсны
мэдэгдэл авсны дараа түүнээс татгалзах, эсхүл этгээддэтгэх шалтгаангүйгээр шинжилгээ
өгөөгүй буюу өгөхөд байлцаагүй.
(d) тамирчнаа хаана байгааг мэдээлж чадахгүй зэргээс шалтгаалан тэмцээний гадуурх
шинжилгээнд оруулах шаардлагыг биелүүлээгүй, мөн зохих журмуудад үндэслэн
мэдэгдсэн шинжилгээг өнгөрөөх
Спорт дахь допингийн эсрэг 4
ЮНЕСКО конвенци
(е) Допингийн хяналтын аливаа хэсэгт хөндлөнгөөс оролцох буюу хөндлөнгөөс
оролцохоор завдах
(f) хориглосон бодис, эсхүл арга барил эзэмших
(g) аливаа хориглосон бодис, эсхүл хориглосон арга барил түгээн дэлгэрүүлэх
(h) хориглосон бодис, эсхүл хориглосон арга барилыг аливаа таимрчинд захиргааны
журмаар хэрэглүүлэх буюу захиргааны журмаар хэрэглүүлэх оролдлого хийх, эсхүл
туслах, зоригжуулах, өөгшүүлэх, турхирах, нуух буюу аливаа хамтын үйлдлээр
Допингийн эсрэг журмыг зөрчих буюу зөрчихөөр оролдох
4. Допингийн хяналтын зорилгоор “тамирчин” гэж үндэсний Допингийн эсрэг
байгууллагаас тодорхойлсон, мөн оролцогч улсууд хүлээн зөвшөөрсөн спортын төрлөөр
үндэсний болон олон улсын түвшинд оролцож байгаа бүх этгээдийг хэлнэ. Боловсрол
сургалтын зорилгоор тамирчин гэдэг нь спортын байгууллагын эрх мэдлийн хүрээнд
спортод оролцож байгаа этгээдийг хэлнэ.
5. “Тамирчдыг дэмжих ажилтан” гэж спортын тэмцээнд оролцуулах буюу бэлтгэхээр
ажиллах, эсхүл зохицуулж буй ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч, менежер, багийн
гишүүд, албаны болон эрүүл мэндийн буюу эм зүйн ажилтныг хэлнэ.
6. “Дүрэм” гэж Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн Копенгаген хотноо болсон 2003
оны 3 дугаар сарын 5-ны хуралдаанаар батлагдсан энэхүү конвенцийн I нэмэлт
хавсралтад дурдсан “Допинг хэрэглэхийн эсрэг дүрэм”-ийг хэлнэ.
7.”Тэмцээн” гэж нэг удаагийн уралдаан, тоглолт, наадам буюу нэг удаагийн спортын арга
хэмжээг хэлнэ.
8. “Допингийн хяналт” гэж шинжилгээ хийх төлөвлөлт, дээж авах, дээжийг хадгалах,
лабораторид шинжилгээ хийх, үр дүнд шинжилгээний дараахь ажиллагаа, хэргийн
хэлэлцэх болон давж заалдах үйл явцыг хэлнэ.
9.”Спортод Допинг хэрэглэх” гэж Допингийн эсрэг журмыг зөрчихийг хэлнэ.
10.”Зохих журмын дагуу эрх олгогдсон Допингийн хяналтын багууд” гэж олон улсын,
эсхүл үндэсний Допингийн эсрэг байгууллагуудын удирдлагад үүргээ гүйцэтгэж буй
Допингийг хянах багуудыг хэлнэ.
11. “Тэмцээний шинжилгээ” гэж олон улсын холбоо, эсхүл Допингийн эсрэг бусад
холбогдох байгууллагын журамд өөрөөр заагаагүй бол тэмцээний, тэмцээнээс гадуурх
шинжилгээг хооронд нь ялгах зорилгоор тухайн тэмцээнд орж буй тамирчдаас сонгон авч
буй шинжилгээ хэлнэ.
12. “Лабораториудын олон улсын стандарт” гэж энэхүү конвенцийн II нэмэлт хавсралтад
дурдсан стандартыг хэлнэ.
Спорт дахь допингийн эсрэг 5
ЮНЕСКО конвенци
13. “Шинжилгээ авах олон улсын стандарт” гэж энэхүү конвенцийн III нэмэлт хавсралтад
дурдсан стандартыг хэлнэ.
14. “Гэнэтийн шалгалт” гэж тамирчинд урьдчилан мэдэгдэлгүйгээр шинжилгээ авах,
чингэхдээ шинжилгээ авах тухай мэдэгдсэнээс хойш шинжилгээ өгтөл тамирчныг
хяналтад байлгахыг хэлнэ.
15. “Олимпийн хөдөлгөөн” гэж Олимпийн дүрмийг удирдлага болгосон, Олон улсын
олимпийн хорооны эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн хэнийг ч болов, тухайлбал, Олимпийн
тоглолтын хөтөлбөрт ордог спортын төрлийн олон улсын холбоод, үндэсний олимпийн
хороод, Олимпийн тоглолтыг зохион байгуулах хороод, тамирчид, спортын шүүгчид,
нийгэмлэг болон багуудаас гадна Олон улсын олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн
бүх байгууллагыг хэлнэ.
16. “Тэмцээнээс гадуурх” Допингийн хяналт гэж тэмцээний бус үеэр авч буй аливаа
хяналтыг хэлнэ.
17. “Хориглосон жагсаалт” гэж энэхүү конвенцийн I хавсралтад дурдсан стандартын
хориглосон бодис бололн хориглосон арга барилыг хэлнэ.
18. “Хориглосон арга” гэж энэхүү конвенцийн I хавсралтад дурдсан аливаа хориглосон
арга барилыг хэлнэ.
19. “Хориглосон бодис” гэж энэхүү конвенцийн I хавсралтад дурдсан аливаа хориглосон
бодисыг хэлнэ.
20. “Спортын байгууллага” гэж нэг болон хэд хэдэн спортын үйл ажиллагааг удирдан
зохион байгуулж буй аливаа байгууллагыг хэлнэ.
21. “Эмчилгээний зорилгоор зөвшөөрөл олгох стандарт” гэж энэхүү конвенцийн II
хавсралтад дурдсан стандартыг хэлнэ.
22. “Шинжилгээ” гэж шинжилгээ авах төлөвлөлт, дээж авах, дээжийг хадгалах дээжийг
лабораторид тээвэрлэн хүргэх зэрэг Допингийн шинжилгээний үйл явцыг хэлнэ.
23. “Эмчилгээний зорилгоор зөвшөөрөл олгох” гэж Эмчилгээний зорилгоор зөвшөөрөл
олгох стандартад нийцүүлэн олгосон хөнгөлөлтийг хэлнэ.
24. “Хэрэглээ” гэж ашиглах, залгих, тарих буюу хэрэглэх замаар аливаа хориглосон бодис,
хориотой арга барилын аливаа хэлбэрийг сонгохыг хэлнэ.
25. “Дэлхийн Допингийн эсрэг агентлаг” (ДДЭА) гэж 1999 оны 11 дүгээр сарын 10-ны
өдөр Швейцарийн хууль тогтоомжоор байгуулагдсан дээрх нэртэй санг хэлнэ.