Uncategorized

Копенгагены тунхаглал

СПОРТ ДАХЬ ДОПИНГИЙН ЭСРЭГ mgl-copenhagen-declaration

Оролцогчид
Спорт нь эрүүл мэндийг хамгаалах, ёс зүй, бие бялдрын хөгжил болон улс хоорондын
харилцан ойлголцол чухал үүрэг гүйцэтгэдгийг ухамсарлаж
Допинг нь спортын үнэ цэнийг бууруулдаг болохыг анхааран үзэж,
Спортод сэргээх бодис болон аргыг тамирчид хэрэглэж байгаад болон үүнээс үүдэн гарах
үр дөгөвөр спортын ирээдүйд нөлөөлөхөд сэтгэл зовнож,
үндэсний болон олон улсын спортын байгууллагууд Допингийн эсрэг дүрэм журам,
бодлого болон тунхаглал баталсныг эргэн санаж,
Төрийн эрх бүхий байгууллага болон спортын байгууллагууд нь спортод Допинг
хэрэглэхтэй тэмцэх, шударга өрсөлдөөний үндсэн дээр спортын тоглолтыг зохион
байгуулах, түүнд оролцож байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах нэмэлт хариуцлага
хүлээдэг болохыг мэдэж,
Дэлхийн Допингийн Эсрэг агентлагийг хүлээн зөвшөөрөх, удирдах, санхүүжүүлэхэд,
Допингийн эсрэг Европын зөвлөлийн конвенц (ETS 135), түүний нэмэлт протоколын
хөгжил, хэрэгжилтэнд, Спортод Допингийн эсрэг олон улсын засгийн газар хоорондын
зөвлөлдөх хэсэг (ССЭОУЗГХЗХ)-ийн хэлэлцүүлэг оруулсан хувь нэмэрт Допингийн эсрэг
засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд үүний дотр Допингийн эсрэг үндэсний
хөтөлбөр боловсруулахад засгийн газрууд ахиц гаргасныг хүлээн зөвшөөрч,
Допингийн эсрэг Европын зөвлөлийн конвенцид суурилсан Допингийн эсрэг олон улсын
конвенцийн бэлтгэл ажлыг хурдасгах, хэрэв бололцоотой бол 2004 оны зуны олимпийн
тоглолтоос өмнө энэ ажлыг дуусгах, түүнчлэн хэрэв бололцоотой бол 2006 оны өвлийн
олимпийн тоглолтоос өмнө конвенцийг батлах асуудлын талаар Биеийн тамирын
боловсрол, спортыг хариуцсан сайд, өндөр албан тушаалтнуд оролцож, 2003 оны 1 дүгээр
сарын 9-10ны хооронд хуралдсан ЮНЕСКО-гийн дугуй ширээний ярилцлагын төгсгөлийн
баримт бичгийг хүлээн зөвшөөрч,
Спортод Допингийн тохиолдлыг багасгах, бүр мөсөн устгахыг зорилготой хамтын хүчин
чармайлтыг үргэлжүүлж, илүү эрчимтэй болгоход шийдвэр төгс байж,

Дараахь тохиролцоонд хүрэв

1.Хамрах хүрээ
Энэхүү тунхаглалын бүх заалтыг баримтлахдаа оролцогчид өөрсдийн үндсэн хууль болон
бусад хуулийн заалтын хүрээнд үйл ажиллагаа явуулж, засгийн газруудын хооронд байгаа
Спорт дахь Допингийн эсрэг 2
Копенхагены тунхаглал
үндсэн хуулийн болон эрх зүйн тогтолцооны ялгаа, үүний дотор спортод Допингийн эсрэг
тэмцэх өөр төрлийн хандлагын тухай мэдэгдэнэ.
2.Зорилго
Энэхүү тунхаглалын зорилго нь дараахь зүйлийн талаар оролцогчид улс төр болон ёс зүйн
ойлголцолд хүрснийг харуулахад оршино.
2.1 Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (ДДЭА)-ийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч,
дэмжихэд
2.2. Спортод Допингийн эсрэг дэлхийн бага хурал (Копенгаген, 2003 оны 3 дугаар сарын
2-3-ны өдрийн хооронд)-ын үеэр ДДЭА-ын зохион байгуулах зөвлөлөөс баталсан
Допингийн эсрэг дэлхийн дүрэмд (цаашид “дүрэм” гэх)-ийг дэмжихэд
2.3 Спортод Допингийн эсрэг бодлого болон дадлын уялдаа холбоог сайжруулахад
чиглэсэн олон улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааг тогтвортой
хөгжүүлэхэд
2.4. Засгийн газар бүр үндсэн хуулийн боллон захиргааны холбогдох баримт бичгийн
тусламжтайгаар Турины өвлийн олимпийн тоглолт эхлэх өдөр эсхүл түүнээс өмнө
хэрэгжих конвенц болон доорхи 3-аас 8 дахь хэсэгт заасан бусад үүргүүдэд чиглэсэн үйл
явцыг цаг тухайд нь дэмжихэд
3.ДДЭА-ыг дэмжих
Оролцогч бүр
3.1. ДДЭА-ийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч түүнийг дэмжинэ
3.2. Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд өөрчлөлт гаргахын хэрээр эрх бүхий
төрийн байгууллагууд ДДЭА-г удирдах, санхүүжилт хийхэд баримталж байсан туршлагыг
цаашид үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд
3.2.1 ДДЭА-ийн Зохицуулах зөвлөл дэх эрх бүхийн төрийн байгууллагуудын
төлөөлөгчдийг Олимпийн тоглолт болдог бүс нутагт нийцүүлж дараахь байдлаар
хуваарьласныг дэмжинэ.
Америк тивээс 4 төлөөлөгч
Африк тивээс 3 төлөлөөгч
Европ тивээс 5 төлөөлөгч
Ази тивээс 4 төлөөлөгч
Номхон далайн бүс нутгаас 2 төлөлөөгч
3.2.2 Эрх бүхий төрийн байгууллагууд болон олимпийн хөдөлгөөн ДДЭА-ыг дараахь
хэлбэрээр хамтран санхүүжүүлэхийг дэмжинэ
Спорт дахь Допингийн эсрэг 3
Копенхагены тунхаглал
3.2.2.1 ДДЭА-ийн батлагдсан жилийн төсвийн 50%-ийг эрх бүхий төрийн байгууллагууд
хамтран бүрдүүлэхийг
3.2.2.2 Олимпийн тоглолт болдог бүс нутгийн эрх бүхий төрийн байгууллагууд дараахь
хуваарилалтаар ДДЭА-д төлбөр хийхийг
Африк тив-0,50%
Америк тив-29%
Ази тив-20,46%
Европ тив-47,5%
Далайн бүс нутаг-2,54%
4. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийг дэмжих
Оролцогч бүр
4.1 Дүрэм нь спортод Допингийн эсрэг дэлхий нийтийн тэмцлийг үүсгэн байгуулахад
үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хүлээн зөвшөөрнө.

4.2. Спортод Допингийн эсрэг бодлого болон туршлагаа Дүрмийн заалтанд нийцүүлэх
боломжийг эрж хайна
4.3. Спортод Допингийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг үнэдсний болон олон улсын
байгууллагууд өөрийн дүрмээ баталж, түүнийгээ дүрэмд нийцүүлэхэд нь зохих үед
дэмжлэг үзүүлнэ
4.4 Дүрмийг хэрэгжүүлж эсхүл түүнд нийцүүлж баталсан Допингийн эсрэг дүрмийг
баримталдаггүй спортын байгууллага, тамирчид, тамирчдад үйлчлэх бүрэлдэхүүн зэргийг
спортод оролцоход засгийн газрын зүгээс үзүүлдэг санхүүгийн дэмжлэгийг хэсэгчлэн
эсхүл бүхэлд нь зогсоох талаар үе шаттай арга хэмжээ авна
4.5 Дүрэмд заасны дагуу Допингийн эсрэг авч байгаа арга хэмжээг зохицуулах, уялдаа
холбоотой болгох, стандартчилахад ДДЭА-ийн гүйцэтгэх үүргийг дэмжинэ.
5. Спортод хориотой бодис болон аргыг хэрэглэх, байлгахыг хориглоход чиглэсэн арга
хэмжээнүүд
5.1 Оролцогч бүр дүрэм журам, захиргааны арга хэмжээ, бололцоотой бол хууль
тогтоомжоо дараахь зүйлд чиглүүлэхийг эрмэлзэнэ.
5.1.1 Хориотой бодис болон арга байгаа (импорт, экспорт, эргэлт болон үйлдвэрлэл үүнд
хамаарна) эсэхэд хяналт тавихад, болон
5.1.2 Хориотой бодис болон арга байх явдлыг багасгах тухай мэдээллийг хоорондоо
солилцох, боломжийг өөрсдийн харьяанд байгаа агентлагуудад олгоход
Спорт дахь Допингийн эсрэг 4
Копенхагены тунхаглал
Чингэхдээ авсан арга хэмжээ нь хуулийн дагуу спортод хориотой бодис болон арга байх
явдалд саад учруулах ёсгүй.
5.2 Оролцогч бүр хориотой бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор сонголт
хийх боломж олгох этгээдсний нэмэгдэл бодис ашиглахыг дэмжинэ.
6.Допингийн эсрэг үндэсний арга хэмжээ
Оролцогч бүр Допингийн эсрэг үндэсний хөтөлбөр, үүний дотор Допингид хяналт тавих,
боловсрол олгох, судалгаа хийх болон ухуулан таниулах үйл ажиллагаанд өөрийн
бололцооны хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
7.Допингид хяналт тавих олон улсын хамтын ажиллагаа
Урьдчилан мэдэгдэлгүйгээр тамирчдад шинжилгээ хийх эсхүл авсан дээжийг шинжилгээ
хийх лабораторид цаг хугацаанд хүргэх боломжтой байх нь спортод Допингийн эсрэг
хийх тэмцлийг үр дүнтэй болгоно гэдгийг хүлээн зөвшөөрч, оролцогч бүр:
7.1 Холбогдох хүлээн авагч улсын дүрэм журмын дагуу түүний нутаг дэвсгэрт эсхүл өөр
газарт Допингийн шинжилгээг тамирчдад хийх зорилгоор ДДЭА болон түүний ивээл дор
үйл ажиллагаа явуулдаг Допингийн эсрэг бусад байгууллагатай хамтран ажиллана
7.2 Шинжилгээнд авсан биологийн дээжийн тээвэрлэлтийг хурдасгах эсхүл хилээр
дамжуулан гаргах талаар зохих үед хамтран ажиллана.
7.3 Дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг сэргэшийн эсрэг аль нэг байгууллагаас
гаргасан Допингид хяналт тавих горим болон шинжилгээний хариунд өгсөн дүгнэлтийг
зохих үед харилцан зөвшөөрнө
7.4. Допингийн эсрэг өөр өөр байгууллагаас тавьдаг Допингийн эсрэг хяналтанд олон
улсын хэмжээнд зохицуулалт хийх талаар ДДЭА-тай хамтран ажиллана
7.5. Шинжилгээ хийх талаар засгийн газраас томилсон байгууллага болон засгийн газрыг
бүс байгууллагын хооронд байгуулсан харилцан тохиролцоог хөхүүлэн дэмжинэ.
8. Биелэлтийг шалгах
Конвенц эсхүл бусад баримт бичигт тусгагдсан үүргийг одоогийн үйл ажиллагаатай
нийцэж байгаа эсэхийг ДДЭА болон холбогдох засгийн газар хооронд хийсэн
зөвлөлгөөний үндсэн дээр шалгана.
9.Шилжилтийн үе
Спорт дахь Допингийн эсрэг 5
Копенхагены тунхаглал
Конвенц эсхүл бусад баримт бичиг байгуулах хүртэл оролцогчид дүрмийн заалтыг
засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэхэд туслалцаа авах зорилгоор туршлага
солилцооны үндсэн дээр хамтран ажиллахыг ДДЭА-тай уриалж болно.
Спорт дахь Допингийн эсрэг Копенгагены тунхаглал
1.Оршил
Спорт дахь Допингийн эсрэг Копенгагены тунхаглал нь Дэлхийн Допингийн Эсрэг
Агентлаг (ДДЭА)-ын үйл ажиллагааг дэмжих болон Допингийн эсрэг дэлхийн дүрмийг
хүлээн зөвшөөрөх боломжийг нээх үүднээс Засгийн газруудаас боловсруулан гаргасан
Засгийн газар хоорондын олон улсын баримт бичиг юм.
2.Танилцуулах баримт бичгүүд болон тэдгээрийг олж авч болох газар
Энд дурдагдсан баримт бичгүүдийн хуулбарыг www.wada-ama.otg гэсэн хаягтай ДДЭА-ын
вэбсайтнаас авч болно. Үүнд дараахь баримт бичүүд орно:
-Допингийн эсрэг дэлхийн дүрэм
-Копенгагены бага хурал (2003 оны 3 дугаар сар)-аас гаргасан тогтоол болон
-Спорт дахь Допингийн эсрэг Копенгагены тунхаглал
3.Зорилго
Спорт дахь Допингийн эсрэг Копенгагены тунхаглалын хөгжлийн талаар зарим ерөнхий
мэдээллийг өгч, гарын үсэг зураагүй засгийн газруудыг гарын үсэг зурахыг уриалах
зорилготой болно.
4.Ерөнхий мэдээлэл
Спорт дахь Допингийн тухай Дэлхийн бага хурал 2003 оны 3 дугаар сарын 3-5-ны өдөр
Дани Улсын Конпенгаген хотод хуралдсан байна. Засгийн газруудын болон Спортын
хөдөлгөөн (Олон улсын олимпийн хороо, Олон улсын холбоонууд, Үндэсний олимпийн
хороонууд)-ий төлөөлөгчид энэ бага хурлын үеэр Дэлхийн Допингийн эсрэг агентлаг
(ДДЭА)-аас боловсруулсан дэлхийн Допингийн эсрэг дүрмийг бүхэлд нь баталсан юм.
Допингийн эсрэг дэлхийн дүрэм
Допингийн эсрэг дэлхийн дүрэм нь Допингийн эсрэг спортын бүх төрөлд болон бүх
улсуудад хэрэгжүүлж байгаа дүрэм журмыг уялдаа холбоотой болгох зорилготой анхны
баримт бичиг юм. Дүрмийн заалтын дагуу, Спортын хөдөлгөөний байгууллагууд нь 2004
оны 8 дугаар сард Афинд болох зуны олимпийн тоглолтоос өмнө Дүрмийг хүлээн
зөвшөөрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах үүргийг хүлээн авчээ. Одоогийн байдлаар,
олон улсын спортын 435 байгууллага, үүний дотор 202 Үндэсний олимпийн хорооны 191
нь хүлээн зөвшөөрсөн тухай маягтанд гарын үсэг зуржээ.
Спорт дахь Допингийн эсрэг 6
Копенхагены тунхаглал
Засгийн газрууд Копенгагены тунхаглалд гарын үсэг зурах хэлбэрээр, Афины олимпийн
тоглолт эхлэх өдөр (2003 оны 8 дугаар сарын 13) эсхүл түүнээс өмнө дүрмийг батлах үйл
явцыг хүлээн зөвшөөрч, түүнийг эхлэснээр спортод Допингийн эсрэг тэмцэл хийх хүсэлт
зоригтой байгаагаа нотлох юм. Үүний дараа Турины өвлийн олимпийн тоглолт эхлэх өдөр
(2006 оны 2 дугаар сар) эсхүл түүнээс өмнө бөгөөд засгийн газрууд дүрмийг соёрхон
батлаж хэрэгжүүлж эхэлсэн үед (Допингийн эсрэг дэлхийн дүрмийн 22 дугаар зүйлийн
дагуу) засгийн гарууд соёрхон батлах ёстой конвенцид чиглэсэн үйл явц эхэлнэ.
Спорт дахь Допингийн эсрэг Копенгагены тунхаглал
Копенгагены тунхаглал нь дүрмийг хүлээн зөвшөөрч, Допингийн эсрэг агентлагийн үйл
ажиллагааг дэмжих боломжийг засгийн газруудад олгох зорилготой засгийн газруудаас
боловсруулсан, ёс зүйн болон улс төрийн хариуцлага оноосон баримт бичиг болно.
Дани улсад болсон Бага хурлын үеэр тунхаглалд 51 улсын засгийн газар гарын үсэг зурсан
бгөөөд 2004 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар гарын зсэги зурагчдын тоо 109-д
хүрсэн байна. Дани Улсын Засгийн газрын соёлын сайд ноён Бриан Миккелсен гарын үсэг
зурахыг уриалсан захидалыг 2003 оны 3 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд өөрийн
улсын Элчин сайдын яамдаар дамжуулан гарын үсэг зураагүй улсуудад илгээсэн байна.
Үүний адилаар ДДЭА нь Үндэсний олимпийн хороодод илгээсэн захидалдаа өөр
өөрсдийн засгийн газруудыг тунхаглалд гарын үсэг зурахыг уриалахыг санал болгожээ.
Аль нэг улс тунхаглалд гарын үсэг зурах бүрт энэ тухай мэдээллийг ДДЭА-ийн
www.wada-ama.org гэсэн хаягтай вэбсайтанд тавьж, нийтэд танилцуулна. Тунхаглалд
гарын үсэг зурсан улсуудын тухай дараахь жагсаалттай танилцана уу.
Африк тив (нийт 21 улс)
Алжир, Буркина Фасо, Камерун, Египет, Эритрей, Этиопи, Гвиней, Кот Д’Иувар,
Мадагаскар, Маврийти, Марокко, Мозамбик, Намиби, Нигери, Руанда, Сенегал, Сейшели,
Өмнөд Африк, Судан, Свазиланд, Тунис
Америк тив (нийт 19 улс)
Аргентин, Багамын Арал, Барбадос, Бразил, Канад, Куба, Гринад, Гватемал, Ямсайк,
Мексик, Никарагуа, Перу, Пуэрто-Рико, Сант Винсент ба Гринадин, Суринам, Тринадад
ба Тобаго, Америкийн Нэгдсэн Улс, Уругвай, Венесуэл
Ази тив (нийт 21 улс)
Бахрейн, Бутан, Хятад, Хятадын Тайбей, Индонези, Иран, Япон, Казахстан, Лаос, Ливан,
Малайз, Мьянма, Оман, Пакистан, Филлипин, Катар, Солонгос, Сингапур, Тайланд,
Вьетнам, Йемен
Европ тив (нийт 40 улс )
Спорт дахь Допингийн эсрэг 7
Копенхагены тунхаглал
Албани, Армени, Австри, Азербайжан, Босни ба Герцеговин, Болгар, Хорват, Кипр, Чех
улс, Дани,, Эстони, Финланд, Бельгийн Фламанд нийгэмлэг, Бельгийн Франц нийгэмлэг,
Гүрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Латви, Лихтенштейн, Люксембург,
Македон, Монако, Нидерланд, Норвеги, Португал, Польш, Румын, ОХУ, Сан-Марино,
Словак улс, Испани, Швед, Швейцари, Турк, Украин, Их Британи
Номхон Далайн Бүс Нутаг (нийт 8 улс)
Австрали, Фижи, Микронези, Шинэ Зеланд, Палау, Папуа, Шинэ Гвиней, Самоа,
Соломоны Арал
5. Тунхаглалд гарын үсэг зурах үе шат
Копенгагены Тунхаглалын хуулбарыг хавсаргав. Хэрэв танай улс гарын үсэг зураагүй
байгаа бол Спортын асуудал хариуцсан сайд эсхүл Засгийн газраас томилсон өөр өндөр
албан тушаалтан Тунхаглалыг хянан үзээд түүнд гарын үсэг зурах шаардлагатай юм.
Гарын үсэг зурагдсан тунхаглалын жинхэнэ эхүүдийг хадгалах Дани Улсын Соёлын
сайдад гарын үсэг зурсан тунхаглалыг илгээнэ. Тухайн улсыг вэбсайтанд дахь
жагсаалтанд оруулах боломжийг бидэнд олгох үүднээс хуулбарыг ДДЭА-т факсаар
илгээнэ.
Хэрэв аль нэг улсын Засгийн газар тунхаглалыг хянан үзэж байгаа бол бид Анне Яансеэ
(ДДЭА) болон Дани Улсын Соёлын сайд ноён Питер Навнторф (доорхи нэмэлт
мэдээллийг үзнэ үү)-д хандаж, Засгийн газар тунхгалалд гарын үсэг зурах боломжтой
үеийн тухай мэдээлэхийг санал болгож байна. ДДЭА-т эсхүл Дани Улсын Засгийн газарт
шууд хандах дээрх мэдээлэлтэй холбогдсон лавлагааг авч болно.

Attachments