Допинг

Хариуцлагын зарчим

Хатуу хариуцлага

Допингийн эсрэг журам нь хатуу хариуцлагын зарчимд захирагддаг. Тодруулбал, бүх тамирчид допингийн шинжилгээнээс илэрсэн аливаа бодисыг дангаараа хариуцна гэсэн үг. Дээжнээс хориотой бодис (эсвэл түүний метаболит, маркер) илэрсэн тохиолдолд допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзнэ. Энэ нь тухайн бодисыг санаатайгаар хэрэглэсэн эсэхээс үл хамаарна гэсэн үг юм. Олон улсын Спортын арбитрын шүүхийн (САШ) шийдвэрийн дагуу энэхүү зохицуулалтыг хатуу хариуцлага гэж нэрлэдэг.

Хатуу хариуцлагын зарчим нь тамирчдаас хувийн өндөр хариуцлагатай байхыг шаарддаг. Тиймээс тэд эм, тариа болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ хэрэглэхээсээ өмнө сайтар шалгаж байх нь чухал юм. Өдөр тутмын амьдралдаа санамсаргүй байдлаар допингийн эсрэг дүрмийг зөрчихөөс зайлсхийх хэрэгтэй. Тамирчид дараах байдлаар өөрийгөө хамгаалж болно.

  • Эмчилгээний явцад эрүүл мэндийн мэргэжилтиндээ допингийн эсрэг дүрмийг дагаж мөрддөг учраас эмчилгээг сонгохдоо үүнийг харгалзан үзэх шаардлагатайг сануулах;
  • Эм тус бүрийг хэрэглэхээсээ өмнө эмийн лавлагааны Global DRO үйлчилгээ эсвэл https://www.wada-ama.org/en/prohibited-list сайтаас шалгаж
  • Ойлгомжгүй эсвэл тодорхойгүй зүйл байвал МҮДЭБ-аас асуух.