Допинг

Допингийн үр дагавар

ДОПИНГИЙН ҮР ДАГАВАР, ЖИШЭЭЛБЭЛ, БИЕ МАХБОДИЙН БОЛОН СЭЛГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ДАГАВРУУД, ШИЙТГЭЛ / ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРМИЙН ЗӨРЧИЛ

Эрүүл мэндэд гарах үр дагавар

Шаардлагагүй үед эм уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Бага тун, богино хугацааны хэрэглээ ч нөхөж баршгүй хор хөнөөл учруулж болзошгүй. Эрүүл мэндэд гарах нөлөө нь дараах хүчин зүйлээс хамаарна.

  • Эмийн/бодисын төрөл
  • Хэрэглэсэн хэмжээ (тун)
  • Хэрэглэсэн хугацаа
  • Генетик/удамшлын хүчин зүйл
  • Эрүүл мэндийн ерөнхий байдал (мэдэгдэх эсвэл мэдэхгүй байж болзошгүй өвчин)
  • Бусад хэрэглэж буй эмүүдтэй нийцэх эсэх

Хориглосон бодисыг хэрэглэхэд гарч болох зарим нэг сөрөг нөлөө:

  1. Тестостерон ба синтетик деривативууд
  • Сэтгэл санаа, зан төлөвийн эмгэг
  • Сэтгэлийн хямрал, түгшүүр
  • Элэгний хавдар, бөөрний үйл ажиллагаа муудах
  1. Хүний өсөлтийн даавар
  • Даралт ихсэх
  • Зүрхний дутагдал
  • Чихрийн шижин
  1. Бета-2 агонистууд
  • Зүрх дэлсэх, хөлрөх
  • Толгой өвдөх, дотор муухайрах
  • Салгалах / чичрэх, булчин шөрмөс татах
  1. Шээс ялгаруулах бодис
  • Толгой эргэх, ухаан алдах
  • Шингэн алдах
  • Шөрмөс татах
  • Зохицуулалт, тэнцвэр алдах
  • Төөрөгдөл, сэтгэцийн өөрчлөлт эсвэл сэтгэлийн хямрал
  • Зүрхний эмгэг
  1. Наркотик
  • Зан төлөв, сэтгэл хөдлөлийн хэвийн бус өөрчлөлт
  • Сургууль, ажил, спортод урам зориг, бүтээмжгүй байх
  • Хараат байдал
  • Бусад хууль бус эмийн донтолт, хольж хэрэглэх
  1. Стеройд
  • Сэтгэл зүйн хамаарал
  • Зан аашны хувирал
  • Элэгний өвчин
  • Зүрх судасны өвчин
  • Цусны даралт ихсэх
  • Бэлгийн гаж нөлөө
  • Амьсгалын замын хямрал, үхэлд хүргэх тун хэтрүүлэлт

Спортын карьер болон хувийн амьдралд гарах үр дагавар

Допингийн шийтгэл нь анхааруулга, сануулгаас эхлээд бүх спортоор хичээллэхийг бүх насаар нь хасах хүртэл байж болно. Ямар Допингийн эсрэг дүрмийн зөрчил (ДЭДЗ) үйлдсэнээс шийтгэл хамаардаг бөгөөд ДЭДЗ нь тамирчин болон багийн гишүүн, найз нөхөд, хамтрагч, гэр бүл зэрэг бусад ойр дотны хүмүүст нөлөөлдөг. Эдгээр үр дагавар нь тамирчдын хувьд хамгийн хэцүү байдаг.

Спортын багийн гишүүн нэг тамирчны гаргасан ДЭДЗ-ийн үр дагавар нь тухайн багт бүхэлд нь нөлөөлж болзошгүй юм. Жишээлбэл, тухайн баг оноогоо алдах,  тэмцээнээс хасагдах эсвэл бусад шийтгэл хүлээж болно.

Допингийн бусад үр дагаврууд

  • Сэтгэлийн хямрал, өөрийгөө орхих, гэмших/ичих, хувь хүний тодотголоо алдах зэрэг сэтгэл зүйн үр дагавар
  • Санхүүгийн торгууль, санхүүжилт, гэрээ, ивээн тэтгэгчээ алдах
  • Медалиа буцааж өгөх
  • Спортоос/багаасаа тусгаарлах, олон нийтийн өмнө эвгүй байдалд орох, нийгмээс гадуурхагдах зэрэг нийгмийн үр дагавар

Допингийн эсрэг дүрмийн зөрчил (ДЭДЗ)

Дэлхийн допингийн эсрэг кодед (Коде) нэг буюу хэд хэдэн Допингийн эсрэг дүрмийн зөрчил (ДЭДЗ) гарсан тохиолдолд допинг гэж тодорхойлно гэсэн байдаг. 11 ДЭДЗ байдаг бөгөөд бүх 11 ДЭДЗ нь тамирчдад, 7 нь Тамирчныг дэмжих ажилтнуудад хамаарна. Зөрчлийн хүнд байдлаас хамааран насан туршийн хориг арга хэмжээ авах хүртэл хориг тавих боломжтой.

  1. Хориотой бодис илрэх – Хэрвээ тамирчны шинжилгээний дээжинд хориотой бодис, түүний задралын бодис, маркер илэрвэл энэ нь болзошгүй ДЭДЗ болно.
  2. Хэрэглэх – Хэрвээ тамирчин хориотой бодис болон аргыг хэрэглэх эсвэл хэрэглэхийг оролдох тохиолдолд энэ нь болзошгүй ДЭДЗ болно. Үүнд Тамирчны биологийн пасспорт (ТБП)-ын хэргүүд багтана.
  3. Зайлсхийх – Хэрвээ тамирчин дээж өгөхөөс зайлсхийх, татгалзах эсвэл шинжилгээ өгөхөөр ирэхгүй байх тохиолдолд энэ нь болзошгүй ДЭЗД болно.
  4. Байршлын мэдээллийн алдаа – Хэрвээ тамирчин 12 сарын хугацаанд нийт 3 удаа Байршлын мэдээллээ буруу оруулах эсвэл цаг тухайд нь оруулаагүй байвал энэ нь болзошгүй ДЭДЗ болно.
  5. Хуурамчаар бүрдүүлэх – Хэрвээ тамирчин эсвэл бусад этгээд допингийн хяналтын аль нэг хэсэгт хөндлөнгөөс оролцох эсвэл хөндлөнгөөс оролцохыг оролдсон тохиолдолд энэ нь болзошгүй ДЭДЗ болно. Үүнд нотлох баримт хуурамчаар үйлдэх эсвэл дээжийн саванд шээснээс өөр шингэн хийх зэрэг багтана.
  6. Эзэмших – Хэрвээ тамирчин эсвэл тамирчныг дэмжих ажилтан хориотой бодис болон аргыг эзэмшилдээ байлгасан бол энэ нь болзошгүй ДЭДЗ болно.
  7. Хууль бус наймаа – Хэрвээ тамирчин эсвэл бусад этгээд хориотой бодис эсвэл аргыг хууль бусаар худаалдалах эсвэл худалдаалахыг завдсан тохиолдолд энэ нь болзошгүй ДЭДЗ болно.
  8. Тамирчинд хэрэглүүлэх – Хэрвээ тамирчин эсвэл бусад этгээд аливаа тамирчинд хориотой бодис болон аргыг хэрэглүүлэх эсвэл хэрэглүүлэхээр завдсан тохиолдолд энэ нь болзошгүй ДЭДЗ болно.
  9. Хамсаатан – Хэрвээ тамирчин эсвэл бусад этгээд туслах, дэмжих, өдөөн хатгах, хуйвалдах, нуун дарагдуулах зэргээр санаатайгаар хамсаатан болох эсвэл хамтрахыг оролдвол энэ нь болзошгүй ДЭДЗ болно. Үүнд тамирчин найзыгаа шинжилгээнд хамрагдахгүй байхад нь туслах үйлдэл багтана.
  10. Хориотой холбоо – Хэрвээ тамирчин эсвэл бусад этгээд эрхээ хасуулсан тамирчин эсвэл тамирчныг дэмжих ажилтантай хориотой холбоо тогтоовол энэ нь болзошгүй ДЭДЗ болно.

Саад хийх эсвэл өш хонзон санах – Хэрвээ тамирчин эсвэл бусад этгээд бусдыг эрх бүхий байгууллагад хандан сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэхэд саад хийх эсвэл өш хонзон санасан үйлдэл гаргавал энэ нь болзошгүй ДЭДЗ болно.