Допинг

Допингийн талаар мэдээлэх

ДОПИНГИЙН ТАЛААРХ САНАА ЗОВООСОН АСУУДЛАА МЭДЭЭЛЭХ

Цэвэр спортыг хамгаалахын тулд допингийн талаарх санаа зовнилоо хуваалцах нь чухал. Цэвэр спортын нэг хэсэг болсон спортоор хичээллэдэг хүмүүс допингийн сэжигтэй тохиолдлын талаар дуугарах шаардлагатай болдог. Тэгэхээр, хэрэв та допинг сэжиглэж байгаа бол яах ёстой вэ?

Танд дараах тохиолдолд дуугарах уу эс дуугарах уу гэдгээ сонгох хэрэгтэй болно:

  • Та хэн нэгэн тамирчин допинг хэрэглэж байгаа гэж сэжиглэж байвал,
  • Та хэн нэгэн тамирчин допинг хэрэглэж байгаа гэж өөр тамирчин эсвэл тамирчныг дэмжих ажилтнаас (ТДА) сонсвол,
  • Хэн нэгэн тамирчин допинг хэрэглэдгээ өөрт чинь шууд хэлвэл
  • Та ТДА нь хориотой бодис тамирчиндаа хэрэглүүлж байгаа эсвэл тамирчдад хориотой бодис хэрэглэхийг уриалж, хамтран ажиллаж, тамирчдад хориотой бодис хэрэглэснээ нуун дарагдуулахад тусалж байна гэж сэжиглэж байвал

Та дээр дурдсан хувилбаруудтай холбоотой нөхцөл байдалд байгаа үед:

  • Та сэжигтэй зүйлсээ мэдээлж, зоригоо гарган ҮЙЛДЭЛ ХИЙЖ болно.
  • Та ЮУ Ч ХИЙХГҮЙ байж болно, гэхдээ энэ нь өөрийн гэсэн үр дагавартай байдаг.

Допингийн талаар мэдээлэх нь хэцүү шийдвэр байж болно!

Нөхцөл байдлыг сайтар бодож, тунгаан, дүгнэх нь чухал. Мэдээлэх (эсэх) нь танд, бусад тамирчдад, ТДА-д, таны спортод, тэр ч байтугай эх орон, үндэсний бахархалд тань ямар нөлөө үзүүлэхийг өөрөөсөө асуугаарай.

Допингийн талаарх асуудлаа найдвартай, нууцлалтайгаар мэдээлэх сонголтууд бий. ДДЭА-гийн “Шүгэл үлээгч” хөтөлбөр “Speak Up!”-ийг хэн ч ашиглах боломжтой. Та Допингийн эсрэг дүрэм зөрчил (ДЭДЗ) гарсан гэх сэжигтэй тохиолдлыг эсвэл цэвэр спортод харшлах үйлдлийг мэдээлж болно. “Speak Up!” платформд мэдээлэл оруулахдаа:

  • Та нэрээ оруулах эсвэл нэрээ нууцлах боломжтой – аль нь ч зүгээр.
  • Нэр нь нууцлагдсан эсэхээс үл хамааран мэдээлсэн бүх мэдээлэл нууц байна.
  • Бүх мэдээлэл дээр ажиллах боломжгүй, гэхдээ таны өгсөн мэдээлэл нь аливаа хэргийн гол хэсэг байхыг үгүйсгэхгүй юм.