НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЭРСДЭЛҮҮД
Тамирчид бүрэн хариуцлага хүлээнэ!
Хоол тэжээлийн нэмэлтүүд нь хориотой бодисоор бохирдсон байж болзошгүй тул допингийн эрсдэлтэй гэсэн үг юм. Тамирчид хориотой бодис агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээс болж шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд тамирчин өөрөө бүх хариуцлагаа хүлээнэ. Тамирчид болзошгүй допингийн эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан гэдгээ нотолж чадвал шийтгэлийг бууруулах боломжтой.
Энэ эрсдэлийг хэзээ ч бүрэн үгүйсгэх аргагүй. Тиймээс тамирчид зөвхөн ашиг тус, эрсдлийг үнэлсний дараа нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Үндсэн зарчим нь:
- Мэргэжилтнээр эрүүл зөв хооллолт, хэрэгцээний үнэлгээ хийлгэх
- Эрсдэлийг бууруулах зөвлөмжийг анхаарч үзэх
Эрдэлийг бууруулах
Бохирдсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний эрсдэлээс бүрэн зайлсхийх цорын ганц арга бол эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх явдал юм. Эмээс ялгаатай нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зохицуулах нарийн зохицуулалтгүй тул чанарын шаардлага багатай байдаг.
Би нэмэлт бүтээгдэхүүнийг хэрхэн үнэлж, эрсдэлээ хамгийн сайн бууруулах вэ?
Дараах хэмжүүр нь нэмэлт бүтээгдэхүүнийг үнэлэх, эрсдэлтэй бүтээгдэхүүнийг тодорхойлох, зайлсхийхэд тусална.
Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол эрсдэл үгүй
Бохирдсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс бүрэн зайлсхийх цорын ганц арга бол эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх явдал юм.
Эрүүл, тэнцвэртэй хооллолтонд анхаарлаа хандуулж, бие даасан шинжээчийн тусламжтай хувийн хэрэгцээгээ тодруулаарай.
Тодорхой хэрэгцээ (жишээ нь, витамины дутагдал) нь бодисоос хамааран эмийн хэрэглээнд хамрагдаж болно. Эдгээрийг Global DRO эмийн лавлагааны үйлчилгээг ашиглан шалгаж болно.
Бага эрсдэл
Хэрэв нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг мэргэжилтэн зөвлөж байвал шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнийг сонгох нь дээр.
Бага эрсдэл
Хэрэв та шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнийг сонгохгүй бол найдвартай үйлдвэрлэгчдээс өрсөлдөөнт спортод зориулагдсан бүтээгдэхүүнийг ашиглана уу.
Дундаж эрсдэл
Амьдралын хэв маягийн бүтээгдэхүүнээс зайлсхий.
Өндөр эрсдэл
Гараа тат! Ямар ч байсан ийм бүтээгдэхүүнээс зайлсхий.
- Фитнесс эсвэл бодибилдингийн зах зээлд зориулагдсан бүтээгдэхүүнээс зайлсхий.
- Томоохон амлалт өгч буй бүтээгдэхүүнээс зайлсхий: амласан үр нөлөө нь их байх тусам эрсдэл их байх болно.
- Testo, anabo, andro, boost гэх мэт нэр томъёо хэрэглэдэг бүтээгдэхүүнээс зайлсхий.
- “Допинггүй баталгаатай”, “100% допинггүй”, “WADA-д хүлээн зөвшөөрөгдсөн” гэх мэт сурталчилгаатай бүтээгдэхүүнээс зайлсхий.
Булчингийн өсөлтийн бүтээгдэхүүн (анаболик стероидууд), өөх шатаагч, мэдрэлийн үйл ажиллагаа сайжруулагч (өдөөх бодис)-д хориглосон бодисууд агуулагддаг болохыг аль хэдийн илрүүлсэн.
Шинжилгээний сертификат
Үйлдвэрлэгчид хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хориотой бодисоор бохирдсон эсэхийг шалгуулах боломжтой. Дараах шинжилгээний хөтөлбөрүүдийн вэб сайтад жагсаасан бүтээгдэхүүнүүдийг удирдамж, туршилтын хөтөлбөрийн дагуу шинжилсэн бөгөөд энэ нь допингийн эрсдэлийг бүрэн арилгахгүй ч гэсэн үүнийг бууруулах хамгийн сайн арга юм.
Допингийн эрсдэл
Хоол тэжээлийн нэмэлтүүд нь шошго дээр ороогүй, хориотой бодис агуулсан байж болзошгүй. Дэлхий даяар нийт бүтээгдэхүүний 5-20% нь Хориглосон жагсаалтад орсон хориотой бодисоор бохирдсон гэж үзэж болно (Vernec болон бусад, 2013). Жишээлбэл, бохирдсон үйлдвэрлэлийн байгууламжид бохирдол үүсч болно, эсвэл бүтээгдэхүүний нөлөөг нэмэгдүүлэхийн тулд хориотой бодисыг санаатайгаар нэмсэн байж болно. Хориотой бодисоор бохирдсон нэмэлт бүтээгдэхүүний улмаас тамирчдын спортоор хичээллэх эрхийг нь хассан тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан.
Эрүүл мэндтэй холбоотой эрсдэл
Хориотой бодисоор бохирдохоос гадна бусад бохирдуулагч (жишээ нь хүнд металл эсвэл бичил биетийн агууламж) байж болно. Мөн хүнсний нэмэлтийг өндөр тунгаар хэрэглэсний үр дүнд эрүүл мэндийн эрсдэл үүсч болно. Тиймээс тамирчны хувийн хэрэгцээг бие даасан мэргэжилтэнгээр тодруулж, түүний зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай.
Допингийн сэтгэлгээ
Төрөл бүрийн судалгаанаас үзэхэд нэмэлт бүтээгдэхүүнийг тогтмол, дадал зуршил болгон хэрэглэх нь допингийн сэтгэхүйд хүргэдэг байна (Backhouse болон бусад, 2013). Жишээлбэл, дасгал бүрийн өмнө энергийн ундаа уувал далд ухамсрын сэтгэл зүйн ийм ундааны хамаарал үүсч болно. Мөн хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь цаашдаа хориотой бодис, аргыг санаатайгаар хэрэглэх магадлалыг өндөр болгодог.