ДОПИНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ,
ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРМИЙН ЗӨРЧИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийн Допингийн Эсрэг Хуулийн 2.1-с 2.11 заалтуудаас нэг буюу хэд хэдэн заалт зөрчихийг ДОПИНГ гэнэ. Үүнд:
2.1. Тамирчнаас авсан дээжид хориотой бодис, түүний метаболитууд, маркерууд илрэх
2.2. Тамирчин хориотой бодис буюу хориотой арга хэрэглэх буюу хэрэглэхийг завдах
2.3. Дээж өгөхөөс зугтаах, татгалзах буюу дээж өгөхгүй байх
2.4. Тамирчин байршлын мэдээллээ буруу өгөх
2.5. Тамирчин эсвэл бусад этгээд допингийн хяналтын аль нэг хэсгийг зөрчсөн эсвэл зөрчихийг завдах
2.6. Тамирчин эсвэл тамирчныг дэмжих этгээд хориглосон бодис эсвэл хориглосон аргыг эзэмших
2.7. Тамирчин эсвэл бусад этгээд хориглосон бодис эсвэл хориглосон аргыг худалдах, худалдахыг завдах
2.8. Аль нэг тамирчин эсвэл бусад этгээд тэмцээний үеэр хориглосон бодис, хориглосон аргыг, эсвэл тэмцээний бус үеэр хориглосон бодис, хориглосон аргыг бусад тамирчдад хэрэглүүлэх, хэрэглүүлэхийг завдах
2.9. Тамирчин эсвэл бусад этгээд тухайн үйлдлийг хийсэн эсвэл хийхээр завдсан этгээдтэй хамтрах
2.10. Тамирчин эсвэл бусад этгээдийн хориотой холбоо
2.11. Тухайн үйлдлийг эрх бүхий этгээдэд мэдэгдэхийн эсрэг арга хэмжээ авсан эсвэл болиулахаар ятгасан тамирчин эсвэл бусад этгээд