Товч танилцуулга

Монгол Улсын Их хурал “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийг 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр батлаж, ЮНЕСКО-ийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэн орж Монгол Улс спорт дахь допингийн эсрэг тэмцэх үүрэг хүлээсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Спортод сэргээшийн эсрэг копенгагены тунхаглалд нэгдэн орох тухай” 79 дүгээр тогтоолоор Дэлхийн допингийн эсрэг агентлагын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр тогтоосон билээ.

Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн бус байгууллага статустай 2007 онд байгуулагдаж, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, гишүүн байгууллага юм.

Тус байгууллага нь допингийн эсрэг сургалт явуулах, урдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулахаас гадна, тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу тамирчдаас авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж үр дүнд менежмент хийдэг Монгол Улс дахь цорын ганц
байгууллага юм.

ADeL -д нэвтрэх

Та өөрийн хувийн эрхээ ашиглан нэвтэрнэ үү.

Information

“MONADA, in compliance with the World Anti-Doping Code and the International Standard for Results Management, and in line with Article 8.1.1.1 of its Anti-Doping Rules, has appointed the International Hearing Panel of Sport Resolutions, a UK-based independent, not-for-profit, dispute resolution service for sport, to adjudicate matters pursuant to the MONADA’s anti-doping rules and thus ensure the right to a fair hearing by an operationally independent panel for first instance hearings and an operationally and institutionally independent appeal body.”

WADA

World Anti-Doping Agency

RADOCA

Regional Anti-Doping Organization of Central Asia

MECSS

Ministry of Education, Culture, Science and Sport